Эрүүл мэндийн сайдын 2018 оны “Нийгмийн батлгааг хангах сарын хүрээнд “Эмгэг судлалын үндэсний төвийн ажиллагсдын нийгмийн баталгааг хангах 2018-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г батлан, Нийгмийн батлгааг хангах сар болгон зарлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрүүл, аюулгүй ажлын байрны орчинг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр эмгэг судлаач эмч, лабораторийн технологич, техникч, эмгэг сулалын туслах ажилтны ажлын байранд “Хөдөлмөрийн нөхцөл тодорхойлох үнэлгээ” хийлгүүлэн, өгсөн зөвлөмжийн дагуу төвийн эмч, ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна. “Эрүүл элэг-эрүүл ажлын байр” уриатай нийт ажиллагсдыг В,С вирусын шинжилгээнд хамруулан, В вирусын 3 тун дархлаажуулалтанд бүрэн хамруулсан.
Хөдөлмөрийн чадвар түр алдалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэгийг, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран цусаар дамжих халдвар, илрүүлэх шинжилгээ /элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү/-нд тус тус хамрууллаа. Үзлэгт хамруулснаар архаг өвчлөлийг бууруулах, эрт үед нь оношлуулах, хүндрэлээс сэргийлэх зэрэг үр дүндтэй арга хэмжээ болсон.
Ажиллагсдыг тогтвор суурьшилтай ажиллуулах ажлын байрны сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр харилцагч банктай хамтран цалингийн зээлийн хүүг 2 үе шаттайгаар бууруулахаар гэрээ байгуулан ажиллаж байна.
Эмгэг судлалын үндэсний төвийн ажиллагсдийн нийгмийн асуудлыг давсан орлогоос шийдвэрлэхээр болсон. Тухайлбал, ээлжийн амралтаараа магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд сувиллуулсан ажиллагсдад хөнгөлөлтэй үнийг ажилласан жилээс хамааран 70 хүртэлх хувиар буцаан олгох зэрэг бусад ар гэр, бүлд нь нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээр болсон.