.
Эрүүл мэндийн ажилтны урьдчилан сэргийлэх үзлэгийг эмнэлгийн 24 тасгийн 150 ажилтныг бүрэн хамруулсан. Шинээр орсон 22 ажилтаныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. В,С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулан эрүүл мэндийн ажилтны вирус тээгч дархлаажуулалтын мэдээллийн санд баяжилт хийсэн. Элэгний хепатит С вирустэй 30 эрүүл мэндийн ажилтныг эмчилгээнд үнэ төлбөргүй бүрэн хамруулсан. Нийт эрүүл мэндийн ажилтны 85% нь В вирусын халдвараас сэргийлэх дархлаажуулалтын III тунд хамрагдсан. Дархлаа тогтоц 90%-тай байна.
В гепатитын дархлаажуулалтанд хамрагдаагүй эрүүл мэндийн ажилтны судалгааг гаргаж дархлаажуулалтанд хамруулах ажил төлөвлөгдөнө ба ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас 110 хүний 330 хүн/тун вакцин авсан. 9 сары4-5-ны өдрүүдэд эрүүл мэндийн ажилтныг хамруулахаар төлөвлөсөн байна.
Шинээр ажилд орсон 20 сувилагчийг Халдварын сэргийлэлт, хяналт, Чанар аюулгүй байдал, Эмийн аюулгүй байдал,Эрсдэл,Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр сургалтын хөтөлбөр гарган онол, дадлага хосолсон 1 сарын өглөөний сургалт зохион байгуулсан. Сургалтын өмнө ба дараа мэдлэг үнэлэх тестийн үнэлгээ авсан. Мэдлэгийн түвшин 15%-иар дээшилсэн байна. Сувилахуйн албанаас сувилагч нарт зориулсан дадлага, гардан ажилбарын танхим тохижуулсан шинэ сувилагч нарын дадлага хичээлийг тохижуулсан танхимд явуулсан.