“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчилах” арга хэмжээг 2018 оны 09 сарын 04-ний өдөр тус төвийн нэг давхарын хурлын танхимд 10-16 цагийн хооронд зохион байгуулагдана.Энэхүү арга хэмжээний үеэр
- Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчилах
- Үндсэн, төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт, төгсөлтт, мэргэжлийн зэрэгтэй холбоотой мэдээлэл
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт, гэрчилгээг багц цагаар сунгахтай холбоотой мэдээлэл, гэрчилгээ олголт
- Төвийн үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгаа, санал авах
- Цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй эмч мэргэжилтнүүдийн мэдээллийг бүртгэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг идэвхитэй хамрагдахыг уриалж байна.







