
Тус үйл ажиллагааны хүрээнд Хууль зүй яам, Улсын ерөнхий прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлэг, нийслэл дэх Цагдан хорих төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл оролцуулан журмын төслийг танилцуулан санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Энэхүү журмаар баривчлах, цагдан хорих шийдвэрийн хугацаанд хоригдсон архаг өвчтэй, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай иргэн болон яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэхтэй холбоотой харилцаа, зохион байгуулалтын арга хэмжээг тодорхой тусгах зорилготой юм.