Оюу толгой ХХК-аас “Зүүний чиглүүлэгчтэй эхо” DC-60 аппаратыг УНТЭ-ийн бөөрний төвд хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр УНТЭ дээр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар, Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцгээ, Стратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Д.Далайжаргал Оюу толгой ХХК-ны Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга М.Баттүвшин УНТЭ-ийн Бөөрний төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэг нарын төлөөлөгчид оролцлоо.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ
Монгол улсын хүн амын дунд сүүлийн жилүүдэд бөөрний эмгэгийн улмаас бөөр орлуулах эмчилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгасан 283, гемодиализ эмчилгээнд 654, хэвлийн диализ эмчилгээнд 52 хүн хамрагдаад байна. Биопсийн шинжилгээг хийхэд зүүний чиглүүлэгчтэй датчикгүй, доплер эхо хүрэлцээгүйн улмаас бөөрний биопси хийх ажилбарын хугацаа уртсах, хүндрэл гарах эрсдэл нэмэгдэх, хатгалтын дараах хяналт хязгаарлагдмал байх зэрэг бэрхшээлүүд байсан дээрх DC-60 аппаратыг Оюу толгой ХХК-наас хандивласнаар Монголын бөөр судлалын салбарт бөөрний эмгэгийг оношлох “Алтан стандарт” болсон бөөрний биопсын шинжилгээг олон улсын жишигт нийцүүлэн технологийн өндөр түвшинд хийх болно. Оюутолгой ХХК-ний хамт олонд болон ноён Армандо Торрес танд талархаж байна. Монголын ард түмний төлөө та бүхний хийж буй буянтай үйлс арвижих болтугай.
Харин Оюу толгой ХХК-ний Гүйцэтгэх захирал Армандо Торрес Оюу толгойн үйл ажиллагааны цөм нь эрүүл мэнд аюулгүй ажиллагаа хамтын ажиллагаа байдаг билээ иймд бид цаг ямагт эрүүл мэнд хамтын ажиллагааны чиглэлээр шилдэг туршлагуудаа бусадтай хуваалцахад бэлэн байдгаа. Энэ аппаратын тусламжтайгаар олон өвчтөнд тусламж үйлчилгээг өндөр түвшинд үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна гэсэн байна.
Нээлтийн арга хэмжээний дараа бөөрний төвийн эмч Саруултүвшин аппратны хэрэгцээ шаардлага ажиллах зарчмын талаарх товч танилцуулгыг хийж төлөөлөгчдийг аппарат суурьшуулсан кабинетед урин DC-60 aппаратыг албан ёсоор үйл ажиллагаанд нэвтрүүлээд байгаагаа танилцуулсан юм.