Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төгсөлтийн дараах сургалт эрхлэх эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл Япон Улсад суралцана


Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр Япон Улсад суралцах эмнэлгийн мэргэжилтэн, албан тушаалтныг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, мэргэжилтэн Д.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого, зохицуулалтын албаны дарга Б.Амарсайхан, мэргэжилтэн Ш.Алтанцэцэг болон Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг ЖАЙКА-ийн төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки, ажилтан О.Түмэндэмбэрэл нар байлцлаа.

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/331 дүгээр тушаалын дагуу Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд “Сургалт эрхлэх байгууллагын төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах чадавхийг сайжруулах сургалт”-ыг 2018 оны 09-12 дугаар сард Япон Улсын Осака, Токио хот, Токүшима, Нара мужид 3 удаа зохион байгуулахаар болсон. Уг сургалтад Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Чингэлтэй эрүүл мэндийн төв болон төслийн загвар аймаг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төгсөлтийн дараах сургалтын албаны дарга, мэргэжилтэн, нийт 10 хүн суралцана.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уулзалтад хүрэлцэн ирсэн эмнэлгийн мэргэжилтнүүдэд Япон Улсын тэргүүлэх эмнэлгүүдэд суралцах хугацаандаа төгсөлтийн дараах сургалтын тэргүүн туршлагаас суралцаж, цаашид үндэсний хэмжээнд сургагч, чиглүүлэгч багшаар ажиллах хариуцлага хүлээж байгааг анхаарч, сургалтад хариуцлагатай хандахыг даалгасан ба Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцоог олон улсын жишигт хүргэж шинэчлэх"-ээр тусгасныг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.


“Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки: Төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэлд энэхүү сургалт цаг хугацааны хувьд ч, агуулгын хувьд ч ач холбогдолтой. ЖАЙКА-ийн зүгээс энэ удаад суралцагчдад батлан даалт гаргаж, виз, эрүүл мэндийн даатгалд дэмжлэг үзүүлж байгаа бол сургалтын үндсэн зардлыг Эрүүл мэндийн яамны зүгээс гаргаж байгаа гэдгийг танилцуулж, Эрүүл мэндийн сайдад хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл