Өнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар яамны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар эмнэлгүүд 2018 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилт үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Үүний дараа дутуу болон бага жинтэй нярай, өсөлт, бойжилтын хоцрогдол, хоол тэжээлийн эмгэг дуталтай 0-3 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч, эмчлэх, сувилах, торниулах, сэргээн засах, чийрэгжүүлэх, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийдэг Хүүхдийн төв сувилал нь энэ жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хяналтандаа авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг болсон талаар мэдээллээ.
Ийнхүү 7 хоног бүр яамны харьяа төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд хуваарийн дагуу хагас жилийн ажлаа тайлагнах юм.
.png)








