Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ҮЕД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ГАРГАН, ҮЛГЭР ЖИШЭЭ АЖИЛЛАСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн одон медалиар шагнах тухай  зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн 9 эрүүл мэндийн ажилтныг “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Шударга журам медаль”-аар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд уншиж сонордуулан, төрийн одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулав.
 
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
  1. У.Ариун-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга
  2. Д.Наранбаатар, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн эмч
  3. Б.Мөнхбаяр, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч
  4. Б.Одончимэг, Говьсүмбэр аймгийн Чойр төмөр замын их эмчийн салбарын эрхлэгч
  5. Д.Цоолоймаа, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын эрүүл мэндийн төвийн сувилагч
  6. Н.Одгэрэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлгийн сувилагч
  7. Г.Ариунболд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлгийн эмч
 
 
“Шударга журам медаль”-аар:
  1. Ч.Батцэцэг, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч
  2. Б.Энхбаяр, Дорноговь аймгийн Айраг сумын эрүүл мэндийн төвийн жолооч

Холбоотой мэдээ, мэдээлэл