
Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ-ны харъяа 17 байгууллагын хуулийн болон хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтнууд оролцож, эрүүл мэндийн салбарын ажилчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар санал бодлоо солилцож, яамны зүгээс үүрэг даалгавар өгч ажиллалаа.