Ажлын байрны чиг үүрэг:
Цөмийн оношилгооны тасагт ажиллах бөгөөд Солонгосын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнд сургалтад хамрагдан, Эрүүл мэндийн яамтай 5 жилийн гэрээ байгуулж ажиллана.
Ерөнхий шаардлага:
Сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлэх суралцагчид хими-технологи, эмийн үйлдвэрлэл, цацрагийн аюулгүй ажиллагааны хамгаалалат, дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй байх шаардлагатай.
1. Циклотроны оператор:
- Электроник инженер, Механик инженер, Цөмийн технологийн баклавр болон түүнээс дээд зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх;
- Англи эсвэл Солонгос хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
2. Цацраг идэвхт эм зүйч:
- Эм зүйч мэргэжлийн баклавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн лицензтэй байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Эмнэлгийн ёс зүйтэй байх;
3. Цацраг идэвхт эмийн бүтээгдэхүүний химич:
- Химич, Биохимич, Био-Анагаах судлаач, Эм зүйч мэргэжлээр мэргэшсэн, баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Эмнэлгийн ёс зүйтэй байх;
Сонирхсон хүмүүс дараах материалыг Монгол, Англи хэл дээр ирүүлнэ. Үүнд:
- Товч намтар
- Диплом болон гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан/
- Иргэний үнэмлэх болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ нотариатаар баталгаажуулсан/
- Өмнөх ба одоо ажиллаж байгаа ажлын газрын удирдлагын тодорхойлот сурч байгаа бол профессорын тодорхойлолт, холбоо барих утас болон и-мэйл хаягийн хамт
- Мэргэжлийнхээ зорилго, чиглэлийг тодорхойлсон мөн цацрагийн аюулгүй ажиллагааны талаарх эсээ бичиж ирүүлэх (250 хүртэлх үгтэй)
Зөвхөн шаардлага хангасан горилогчдоос тухайн ажил үүргийг гүйцэтгэх өвөрмөц тест авсны дараа сонгон шалгаруулалтын эцсийн шатанд Солонгосын Олон Улсын Эрүүл мэндийн Сан (СОУЭМС ) болон Солонгосын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгээс Англи хэл дээр илтгэл тавиулж, ярилцлага авч шалгаруулна.
Сонгон шалгаруулах хугацаа:
2018 оны 08-р сарын 17-ноос 2018 оны 8-р сарын 30-ны 12:00 цаг хүртэл
Материал хүлээн авах:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа аж ахуйн байр, 1-р давхар “ Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” Төслийн нэгж,Сургалт хариуцсан мэргэжилтэн -д ирүүлнэ үү.
И-мэйл хаяг: burenjargal@ndtc.mnУтас: 7015-9501