Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ВИРҮСТ ХЕПАТИТИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс хүн амын дунд зонхилон тохиолдож буй Элэгний өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс, өвчний эрт үеийн илрүүлэг, оношилгоо, шинжилгээ, хяналт, тандалтыг сайжруулах, олон нийтэд энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, сурталчилах таниулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагааг эхлүүлсэн.
Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 353445 хүн илрүүлэг шинжилгээнд хамрагдаад байгаа бөгөөд хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна.
Хөтөлбөрийн өмнөх жилийн туршлага, сургамж, тайлан мэдээнээс үзэхэд хэрэгжилтэд орон нутгийн зохицуулагч, ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга болон илрүүлэг, оношилгоог гардан гүйцэтгэж буй лабораторийн эмч, мэргэжилтнүүд, сувилагч нарын үйл ажиллагаа ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь харагдаж байна.

Иргэдэд ээлтэй, чанартай үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор үндэсний хөтөлбөрийн II шатанд хепатитын В, С вирүсийн хурдавчилсан оношлуурын үнэлгээг ЭМЯ, НЭМГ, ЭМХТ, ХӨСҮТ, ЦССҮТ, АШУҮИС-ийн хамтарсан баг ДЭМБ-ын аргачлалаар, Австралийн Үндэсний Лавлагаа Лабораторийн хяналтын сорьцыг ашиглан явуулж, чанарын шаардлага хангасан оношлууруудыг сонгон оношилгоонд ашиглах боломжтой боллоо. 
Мөн хепатитын С вирүсийн ачаалал тоолох эрх бүхий лабораториудыг ДЭМБ-ын аргачлалын дагуу ISO-15189 Олон Улс /ОУ/-ын стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэх хөтөлбөрийн дагуу ЭМЯ-ны ажлын хэсэг үнэлгээг хийж, вирүсийн ачаалал тоолж буй  лабораторуудыг Олон Улсын гадаад хяналтад хамруулсан. Одоогийн байдлаар Олон улсын стандарт ISO-15189-ийн шаардлагыг ХӨСҮТ, ЦССҮТ, УХТЭ, УНТЭ, Оношмед, Гялс гэсэн 6 лабораториуд ханган, итгэмжлэгдэн ажиллаж байна. Цаашид эрүүл мэндийн салбарын үйлчилгээ үзүүлж буй бүхий л лабораториуд энэхүү ОУ-ын стандартыг ханган ажиллах шаардлагатай байна.

ЭМЯ-ны Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл дээрх үнэлгээнд тулгуурлан Эрүүл мэндийн  сайдын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн А/196 тоот Заавар, техникийн тодорхойлолт батлах тухай тушаалыг боловсруулан та бүхэнд хүргүүлсэн. Энэхүү заавар нь лабораторийн шинжилгээг нарийн боловсронгуй гүйцэтгэх, шинжилгээний явцын алдааг бууруулахад чиглэсэн бөгөөд өмнөх жилийн ажлын туршлагад тулгуурлан боловсруулагдсан ажлын бүтээмж, чанарыг дээшлүүлэх баримт бичиг болсон гэж үзэж байна.
ДЭМБ-ын санхүүжилттэй зохион байгуулж буй сургагч багш бэлтгэх энэхүү сургалтаар дамжуулан лабораторийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хөтөлбөрийн зохицуулагч нэгжийг лабораторийн оношилгооны мэдлэг, мэдээллээр хангах таатай нөхцөл бүрдэж байна. Энэ нь ЭМЯ-ны бодлого алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагад хэрэгжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болно.  

Сургалтад хамрагдсан сургагч багш нар өөрийн орон нутаг, өрх нэгж, сумын эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг зохих ур чадварт сургаснаар хөтөлбөрийн хэрэгжилтийг чанартай гүйцэтгэх хариуцлагатай үүргийг хүлээн, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье хэмээн эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нээж үг хэллээ. Сургалтын 2 дахь хэсгийн нээлтийг УНТЭ-ийн Хурлын зааланд ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Д.Оюунчимэг нээж үг хэлэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Энэхүү сургалтад 21 аймгаас 4-5 хүн оролцсон бөгөөд тухайн аймгийн “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн дарга, нарийн бичиг, лабораторийн эрхлэгч, эмнэлзүйн эмгэг судлаач эмч-лабораторийн эмч, (бактерлогич, иммунологич), лабораторийн техникч 100 гаруй мэргэжилтнийг хамруулсан онол, практик хосолсон сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 11-13-ны хооронд зохион байгуулсан. Сургалтын 2 дахь хэсгийн үйл ажиллагааг 2018 оны 08 сарын 15-16-ны хооронд Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын харьяа 9 дүүрэг тус бүрээс 3 хүн (эмнэлзүйч эмч нар, лабораторийн техникч, “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн нарийн бичиг), ЭМЯ-ны харьяа төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлгийн байгууллагаас 2 хүнийг тус тус хамруулсан 70 хүний сургалтыг амжилтай зохион байгууллаа.
Сургалтыг ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Д.Оюунчимэгийн удирдлаган дор зохион байгуулан Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн АУ-ы доктор, профессор Н.Мөнхтүвшин,  ЛМСЗ-ийн дарга АУ-ы доктор, дэд профессор С.Чимидцэрэн, ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн М.Долгион нар хурлыг удирдлаа.

Сургалтын үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар ЭМЯ-ны ЭҮТГ-ын мэргэжилтэн М.Долгион, ЛМСЗ-ийн дарга АУ-ы доктор, дэд профессор С.Чимидцэрэн, ЛМСЗ-ийн гишүүн АУ-ы доктор, дэд профессор Ч.Ганчимэг, ЛМСЗ-ийн гишүүн клиникийн профессор С.Хишгээ, АУ-ы доктор Т.Хосбаяр,  АУ-ы доктор Н.Батчимэг, НЭМГ-ын мэргэжилтэн О.Аззаяа нар болон АШУҮИС-ийн Биохими, лабораторийн тэнхим, Бичил амь дархлаа судлалын тэнхим хамтран ажиллаа.
Сургалын агуулгад: Вирүст хепатитийн талаарх ерөнхий ойлголт АУ-ы доктор, дэд профессор С.Чимидцэрэн, Эрүүл мэндийн лабораторийн чанарын удирдлагын тогтолцоо АУ-ы доктор, профессор Н.Мөнхтүвшин, Вирүст хепатитын илрүүлэг, оношилгооны заавар Сургалт зохион байгуулах арга зүй, АУ-ы доктор Т.Хосбаяр, Хурдавчилсан оношлуурын чанарын хяналт, цусаар дамжих халдварын MEQAS хөтөлбөрийн дүн ЦССҮТ-ийн Чанар, цусны аюулгүй байдлын албаны дарга Т.Алимаа, Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн мэдээлэл Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж, Хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийх зарчим, анхаарах зүйлс, оношлуурын үнэлгээний дүн, ФХЭБУ-ын зарчим,  анхаарах зүйлс ХЛИА шинжилгээ,  чанарын хяналт, тооцоолол хийх, хариу дүгнэх ХӨСҮТ-ийн хепатит, энтеровирүсийн лабораторийн эрхлэгч Г.Сарангуа, М.Цэрэндэжид, Чанарын баталгааг хангах арга хэмжээнүүд, хариу мэдээлэх, дүгнэх, бүртгэл хөтлөх, Молекул биологийн шинжилгээнд сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэн, Хог хаягдал устгах, халдварын сэргийлэлт ХӨСҮТ-ийн ЭТҮХХ-ийн тандалтын алба, М.Цолмон, Элэг бүтэн Монгол”  үндэсний хөтөлбөрийн цахим бүртгэлийн систем ХӨСҮТ-ийн цахим мэдээний инженер н.Доржпагма нар эхний өдрийн лекцийг уншлаа. Тус хөтөлбөрийн цахим мэдээллийн тамаар Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг болон Эрүүл мэндийн даатгалийн газрын мэргэжилтэн Д.Отгонжаргал нар мэдээлэл хийлээ

ФХЭБУ-ын зарчим, эмнэлзүйн хэрэглээг АУ-ы доктор, профессор Ортвин Адамс
АУ-ы доктор, профессор Колин Мак Кензи, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хяналт, үнэлгээний хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн дарга Б.Бямбадорж удирдан зохион байгуулсан.
Дээрх лекцийн агуулга бүхий гардан үйл ажиллагааг АШУҮИС, ХӨСҮТ, УНТЭ дээр 6-7 хүнтэй багт техник ажилбарыг гүйцэтгүүлэхээр, АУ-ы доктор, профессор Ортвин Адамс, АУ-ы доктор, профессор Колин Мак Кензи, АУ-ы доктор, дэд профессор Ч.Баттогтох, АУ-ы доктор,дэд профессор С.Чимидцэрэн, АУ-ы доктор, Т.Хосбаяр, АУ-ы доктор Н.Батчимэг АУ-ы доктор Л.Энхсайхан ,АУ-ы магистр Д.Золзаяа АУ-ы магистр М.Цэрэндэжид, АУ-ы доктор, дэд профессор Ч.Ганчимэг, АУ-ы магистр Э.Уранбайгаль, АУ-ы магистр Д.Гантулга, АУ-ы магистр  Р.Сарантуяа нар удирдан зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл