
Уг семинарт 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, хувийн хэвшлийн болон Улсын 1, 2, 3-р төв эмнэлгийн гемодиализийн тасгуудад ажиллаж буй бөөр судлал гемодиализийн эмч, сувилагч, инженер болон техникч нар оролцож байна.
Тус сургалт семинар нь агуулгын хүрээнд гемодиализ эмчилгээний ус уусмалын чанарын үнэлгээг хэрхэн хийх, диализийн шүүлтүүр, өвчтөний хуурай жинг хэрхэн тооцоолох, дэвшилтэт эмчилгээний төрлүүд болох гемодиафильтраци, тасралтгүй бөөр орлуулах болон аферез эмчилгээ, диализийн өвчтөний архаг хүндрэлүүдийг эмчлэх талаар шинэ мэдлэг чадвар дадлагыг олгох юм.