Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ХАМТДАА ЯРИЛЦЪЯ” СЭДЭВТ ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО.


ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан Шадар Ерөнхий Захирал Др.Рэн Минхуй, Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-Су нарын ажлын айлчлалын үеэр халдварт өвчний чиглэлээр “Хамтдаа ярилцъя” сэдэвт дугуй ширээний  ярилцлагыг зохион байгууллаа.
 
Дугуй ширээний ярилцлагад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан Шадар Ерөнхий захирал Рэн Минхуй, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Б.Бямбадорж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Дэлхийн Хепатитын Холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург, Стэнфордын их сургууль, Азийн элэгний төвийн дарга Самуэл Со, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ХДХВ, БЗДХ, хепатитын хөтөлбөрийн зохицуулагч Наоко Ишикава  нар оролцлоо.

 
Ярилцлагаар дэлхий дахинд болон Монгол улсын хэмжээнд халдварт өвчний дотор зонхилж буй сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, эхээс хүүхдэд дамжих гурвалсан халдварын стратегийг Монгол улсад хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл