
Тус сарын хугацаанд эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд өөрийн байгууллагын түвшинд тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, салбарын шилдэг шалгаруулах, Эрүүл мэндийн сайдын нэрэмжит оюутны тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ, эрүүл мэндийн ажилтан, хамт олны үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах, хөдөлмөрийн яармаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг тус тус зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах юм.

