Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Шадар Ерөнхий захирал доктор Рэн Минхуй тэргүүтэй төлөөлөгчид Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав


“Дэлхийн хепатитын өдөр-2018”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Шадар ерөнхий захирал Рэн Минхуй тэргүүтэй төлөөлөгчид Халдварт өвчин судлалын үндэсний төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.  Тус төсвийн захирал доктор Д.Нямхүү Монгол улсын халдварт өвчний одоогийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулж, хүндэт зочидтой санал солилцлоо.
Түүнчлэн тус төвийн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасаг, Амбулатори, “Улаантууз” эмнэлгээр зочилж, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ, хепатитын В,С вирусийн халдварын тусламж үйлчилгээ, үүний дотор хепатитын архаг халдварын тохиолдлыг бүртгэл, эмчилгээний хяналтын явцтай танилцсан байна.

Доктор Рэн Минхуй болон төлөөлөгчид хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хепатитын вирусын халдварын тархалтыг таслан зогсоох арга хэмжээ нь Номхон далайн баруун бүсэд төдийгүй дэлхий дахинд загвар болж байгааг цохон тэмдэглэж, дархлаажуулалтын чиглэлээр хүрсэн ололт амжилтаа хадгалах, зонхилон тохиолдож буй сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх арга хэмжээг улам сайжруулахыг хүсч, халдварт өвчнийг хянах, сэргийлэх арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулахад манлайлан оролцож байгаа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүслээ.

Айлчлалын үеэр Стэнфордийн их сургуулиас эмч, мэргэжилтнүүдэд зориулан боловсруулсан “Хепатитын вирусын халдвар” цахим хичээлийн монгол хэлнээ хөрвүүлсэн хувилбарыг танилцуулж, сургалтад ашиглах боломжтой болсныг тус сургуулийн профессор Самуэль Со онцлон тэмдэглэж, ХӨСҮТ-д гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ, мэдээлэл