

Уулзалтын эхэнд сайд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас вируст хепатиттай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, бусад улстай манай улс туршлагаасаа хуваалцах боломжийг олгож байгаа ДЭМБ-ын удирдлага, Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесус болон, Шадар ерөнхий захирал Танд талархал илэрхийлье. Монгол Улсад зонхилон тохиолдож байгаа халдварт өвчний тархалт, өвчлөлийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танд цогц ойлголт/мэдээлэл өгөх зорилгоор бид Таныг халдварт өвчний чиглэлээр үндэсний хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг, яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвд зочлуулахаар төлөвлөсөн байгаа. Тэнд та Төвийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл авч, Сүрьеэгийн Үндэсний Лавлагаа Лаборатори, ХДХВ/ДОХ-той өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг Улаан тууз эмнэлгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, АНУ-ын Стэнфордын Их Сургуулийн дэмжлэгтэйгээр боловсруулагдсан Халдварт өвчин судлалын эмч, мэргэжилтнүүдэд нарт зориулсан онлайн сургалтын хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцох болно гэлээ.
.jpg)