ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн захирал Др Шин Ён Су манай улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийнхэн болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордица нарын хамт өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.


Мөн тэрээр энэ сарын 27 нд болох Дэлхийн хепатитын өдрийн арга хэмжээнд оролцох бөгөөд Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа үйл ажилгаатай танилцан, Монгол улс дэлхийн хэмжээнд жишиг тогтоосон улс орон болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.








