2018 оны 7-р сарын 17 –ны өдөр болсон байгалийн аюулт үзэгдэл гамшиг үерийн усаар Сүхбаатар сумын үерийн хамгаалалтын суваг шуудуу, гуу жалганд ил задгай хаясан хог хаягдал, зарим айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооног халин урсаж, зам талбай хөрс орчныг ихээр бохирдуулсан.
Эрүүл мэндийн газраас халдваргүйтгэлийн 4 баг гарч үерийн усанд ихээр нэрвэгдээд байгаа 3, 4, 6, 8-р багийн нийт 44 айл, 4-р цэцэрлэг, Боловсрол соёлын газруудад халдваргүйтгэл хийгдээд байна.
Цаашид дээрхи ажил зайлшгүй хийгдэх шаардлагатай, үерийн усаар бохирлогдсон Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн газар, орон сууцны орц, хонгил, үерт орсон албан байгууллага, айл өрх, гудамж, талбай, авто замын нийт талбайн хэмжээг дахин тодорхойлж халдваргүйтгэлд хамруулах ажлыг аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ба түүний дагуу халдваргүйтгэлийн 10 баг цэнхэр болон шар таван давхрын зарим байрны орц, подволоор халдваргүйтгэлийг хийж байна.