
Аймгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл өндөртэй сумдуудыг сонгон Сүхбаатар сумын 4 өрх, Цагааннуур, Алтанбулаг сум, Бугант тосгоны эрүүл мэндийн төвүүд дээр ажилласан ба аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.
Мөн 2018 оны 07 сарын 21-ны өдөр бүх шатны эмнэлгийн сүрьеэгийн асуудал хариуцсан эмч, мэргэжилтнүүдэд зориулан “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах” 1 өдрийн сургалтыг зохион байгуулж, харилцан санал солилцлоо.