Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайг бүрэн тохижуулна


Эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн иргэд, үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хүссэн газраа машин байрлуулах,  суух сандал зэрэг дутагдалтай. Мөн эмнэлгүүдийн орц гарцны хүрэлцээ муу байдагаас түгжрэл үүсэх, түргэн тусламжийн автомашин орох зогсоолгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам байхгүй гэхчилэн асуудал их. Энэ байдлыг арилгах үүднээс эмнэлгүүдийн гаднах талбайг засах, тохижуулах ажил хийгдэж байгаа юм. Эмнэлгүүдийн тохижилтын ажил ямар шатандаа явж байгаа талаар өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар газар дээр нь очиж, танилцсан юм.
 
Энэ жил Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Өргөө, Хүрээ  амаржих газар зэрэг нийт зургаан эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж байгаа бөгөөд зарим нэг эмнэлгийн тохижилтын ажил энэ сард бүрэн дуусахнээ.
Тухайлбал Монгол улсдаа эх, хүүхдэд төрөлжсөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг  ЭХЭМҮТ-ийн гадна талбайд 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна.
Энэхүү ажлын хүрээнд нийт 15,900 м.кв талбайд тохижилтын ажил явагдаж байгаа бөгөөд 5900м.кв талбайг шинээр тохижуулан, 2500 м.кв ногоон байгууламжийг байгуулж, 2260 м.кв явган хүний зам, 108  автомашины зогсоол, нисдэг тэрэгний зогсоолыг байгуулж байна.
2017 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна тохижилтын ажлыг хийж, зам талбайг нэмэгдүүлж усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл