Энэ сарын 1-7 ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян - 2018”-ыг орон нутагт, хүн амын зүрх судасны өвчлөл, ялангуяа цусны даралт ихсэх өвчний өвчлөл, нас баралт өндөртэй Хангайн бүсийн Булган, Хөвсгөл аймгуудад анх удаагаа зохион байгуулагдлаа. Аяны үйл ажиллагаа дээрх хоёр аймгийн төв талбайд олон нийт, ард иргэд рүү чиглэсэн нээлттэй өдөрлөг хэлбэрээр зохион байгуулагдаж, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг, үзлэг оношилгоо хийгдэж, иргэдэд цусны даралт ихсэх өвчин, түүнд хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, хүндрэлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх амьдралын эрүүл зөв дадал олгох эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийгдлээ.
.jpg)
.jpg)
Аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт цусны даралт хэмжиж, зөвлөгөө мэдээллээр хангах байнгын ажиллагаатай цусны даралтын эрүүл мэндийн булан байгуулан хүлээлгэж өглөө.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2018” ирэх 9 дүгээр сард Архангай Баянхонгор, Дорноговь аймаг, Замын-Үүд чиглэлд үргэлжлэх болно.







