Ингэснээр манай улс дэлхийн хэмжээний томоохон үйл явдлыг эх орондоо зохион байгуулах үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай зохион байгуулах чадамжтай, эмч, эмнэлгийн байгууллагынхан ямар ч нөхцөлд үүргээ гүйцэтгэх удирдлагын болоод үйл ажиллагааны нарийн зохион байгуулалттай улс гэдгээ дэлхий дахинд нотоллоо.
Хуралд оролцсон төлөөлөгч, Tuvalu Улсын парламентын гишүүн, 61 настай, П гэгч эрэгтэй 7 дугаар сарын 5-наас биеийн байдал нь тавгүйтэн зовиурлах үед Шангри ла зочид буудалд ажиллаж байсан тус эмнэлгийн мэргэжлийн багийн эмч, мэргэжилтнүүд яаралтай үзлэг хийж, тусламж үйлчилгээ үзүүлсэн төдийгүй маргааш нь цусны даралт нь ихэсний улмаас Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт хэвтүүлэн эмчилсэн байна.