Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАГДЛАА


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  болон нийт улс орнууд бүх нийтийг эрүүл мэндийн үзлэг, оншилогоо, эмчилгээ, сэргээн засах, урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, нийгмийн эрүүл мэндийн бүх тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй эрх тэгш үйлчилж хамруулах, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулж боловсронгуй болгох уриалга гарган идэвхитэй ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар,  өвчтний аюулгүй байдлыг онцгойлон анхаарч сайд нарын болон бүх түвшний эмч, мэргэжилтнүүдийн мэдээлэл, чадавхийг сайжруулах, улс орнуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох чиглэлээр олон улсын хурал зөвлөгөөн, сургалтыг тасралтгүй зохион байгуулж, судалгаа, үнэлгээ хийж байна.
Түүнчлэн тусламж, үйлчилгээний чанар, өвчтний аюулгүй байдлыг сайжруулах стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үндэсний сүлжээ байгуулж ажиллах нь үр дүнтэй байгааг тодорхойлсон.
Монгол улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар-аюулгүй байдлын үндэсний сүлжээ байгуулах, анхны хуралдааныг зохион байгуулах, нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор ДЭМБ-ын зөвлөх Аршад  Алтаф 2018 оны 7 дугаар сарын 02-оос 05-ны өдрүүдэд ирж ажиллаа.
Тэрээр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, чанарын болон халдвар хяналтын албаны дарга, менежер, мэргэжилтнүүдийн төлөөлөл, яамны Эмнэлгийн тусламжийн газар, Чанар аюулгүй байдлын хэлтэс, ДЭМБ-ын суурийн төлөөлөгчийн газартай хамтран “Эрүүл мэндийн тусламжийн чанар-аюулгүй байдлын үндэсний сүлжээ байгуулж, анхны хурлыг хийж 2 өдрийн турш семинар зохион байгуулав.
            Мөн Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Төв аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд очиж бодит байдалтай танилцлаа.
            Манай улс нь “Эрүүл мэндийн тусламжийн чанар-аюулгүй байдлыг 2018-2022 онд сайжруулах үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөө” гарган Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж эхлэж байгааг ДЭМБ-ын АНДБЭБ-ээс өндрөөр үнэлж байгаа юм
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл