ЭМС-ын А/147 дугаар тушаал “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”, Аймгийн ИТХТ-ийн 55 дугаар тогтоол “СҮРЬЕЭГҮЙ СЭЛЭНГЭ” хөтөлбөр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын санал санаачлагаар ЭМГ-ын даргын тушаалын дагуу 13, 14 дэх сумандаа “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг”-ийн баг хамт олон 2018 оны 06 сард 2 суманд ажиллаж 2000 гаруй иргэдийг 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөөврийн дижитал рентген аппарат бүхий баг цээжний хөндийн эмгэг ирүүлэх оношлогоо, БЗДХ болон умайн хүзүүний эсийн шинжилгээнд тус тус хамрууллаа.

Цусан дахь сахар тодорхойлох шинжилгээнд 322 иргэн хамрагдсанаас өөрчлөлттэй илэрсэн 27 хүнийг дотоод шүүрлийн эмчийн хяналтанд авсан, сүрьеэ өвчний 1 шинэ тохиолдол илрүүлж мөн эмчилгээ, хяналтанд шилжүүлээд байна.
Үзлэгийн багийнхан гэрийн асаргаа сувилгаа шаардлагатай хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан нийт 15 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээг гэрт нь очиж үзүүлсэн.
Улаанбаатар хотын гуравдахь шатлалын эмнэлэгт 13а маягтаар 10 иргэнийг шуурхай илгээж ажилласан.

Дээрхи үзлэгийг өөрийн орон нутагт хийх санал гаргаж, дэмжиж хамтран ажилласан сумын Засаг дарга нар, түүний тамгын газрынхан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилчдад талархал илэрхийлье.
Эрүүл, Сүрьеэгүй Сэлэнгийн төлөө, Сүрьеэгүй Монголын төлөө бид хамтдаа







