Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 04 тоот “Осол, гэмтлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах болон иргэд үйлчлүүлэгчдийг тус эмнэлгийн орчинд эмнэлзүйн болон эмнэлзүйн бус эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг ханган ажиллах, эмч, ажилчдыг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн “Онцгой байдлын хэлтэс”-тэй хамтран тус хэлтсийн сургагч багш Д.Болдыг урьж “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулан нийт 310 гаруй эмч, ажилчдыг хамрууллаа.
Тус сургалтын хүрээнд эмнэлгийн орчинд хэрхэн гал унтраах хэрэгслийг ашиглах, гамшиг, ослын  хор уршиг, тэдгээрийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх болон болзошгүй осол, гэмтлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж, мэдээллээр хангалаа.
                                                                                                                                     
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл