Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ЭРДЭМТЭД, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАЛ ХАНДУУЛНА


Монгол улсын хүн ам, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар мэргэжлийн болон холбогдох байгууллага хамтран зөвлөмж боловсруулах зорилгоор Монголын Анагаах Ухааны Академи (МАУА) санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг  Монгол улсын ШУА-ийн хурлын танхимд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт МАУА, ЭМЯ, СЭМҮТ, АУХ, НЭМҮТ, АШУҮИС, “Ач” АУИС, ШУГТЭ-ийн эмч, мэрэгжилтнүүд, Сэтгэц наркологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгийн төлөөлөл нийтдээ 60 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийг МАУА-ын дэд ерөнхийлөгч, академич Л.Лхагва удирдаж, үндсэн илтгэлийг СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Донтох эмгэгийн үеийн тусламж үйлчилгээ” сэдвээр, хавсрага илтгэлийг СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” сэдвээр танилцуулсан. Илтгэл танилцуулсны дараа МАУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, АШУ-ны доктор, профессор Б.Бурмаажав ‘Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн асуудалд, Донтох эмгэгийн тусламж үйлчилгээний байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт зөвлөмжийн төслийг танилцуулж, саналыг амаар, бичгээр авсны үр дүнд СЭМ-ийн тусламжийг хөгжүүлэх чиглэлээр:
  1. Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
  2. Үндэсний хэмжээний судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх
  3. Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдлээ.
 
 
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл