Монгол Улсын Ерөнхий сайдын “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар захирамжийн дагуу өнөөдөр Эрүүл мэндийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 253 дугаар тушаалаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын стандартын үзлэг зохион байгуулах салбар комисс өнөөдөр хуралдлаа.

Улсын үзлэгээр манай салбарт мөрдөгдөж байгаа 700 гаруй стандартад үнэлгээ хийж, олон улсын стандарттай нийцүүлэн салбарын стандартын бодлого, зохицуулалт, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.








