Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Мэргэжилтнүүд томилолтоор явсан ажлаа танилцуулав


Эрүүл мэндийн яам гадаад сургалтын үр дүнг тооцох, төсвийн санхүүжилтийн үр ашгийг сайжруулахад анхаарч өндөр хөгжилтэй орнуудад сургалтад хамруулсан эмнэлгийн мэргэжилтнүүдийн тайланг сонсч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцан, тэдний шинэ мэдлэгийг бусад мэргэжилтнүүдэд түгээхийг зорьж байна.
Энэ удаад Эрүүл мэндийн яам ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд Япон улсад төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүдийн тайлантай танилцлаа.
Дээрх сургалтад төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн зохион байгуулалтыг хэрэгжүүлдэг Эрүүл мэндийн хөгжлийн төв, резидентийн болон төрөлжсөн мэргэшлээр хамгийн олон эмч, сувилагч, мэргэжилтнийг  бэлтгэдэг Улсын I төв эмнэлэг, Улсын III төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон орон нутгийн эмнэлгүүдээс анх удаа сургалтын жишиг эмнэлэг болохоор бэлтгэж буй Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн сургалт хариуцсан албаны дарга, мэргэжилтэн оролцсон 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсын  эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтын тогтолцоо, зохион байгуулалттай танилцах сургалтад хамрагдсан байна.
Сургалтыг Япон улсын Нара мужийн Анагаах ухааны их сургууль, Тэнри Ёзору зөвлөх эмнэлэг дээр зохион байгуулж, тус улсын эмнэл зүйн сургалтын тогтолцооны түүхэн хөгжил, эмнэл зүйн сургалтын тогтолцоог хэрхэн нутагшуулсан болон тухайн орон нутгийн захиргааны байгууллагын оролцоо, сургалтын албаны зохион байгуулалт, үйл ажиллагаа, резидент эмчийг сургаж буй арга барил, резидент эмчийн ажил үүргийн талаар лекц сонсохын зэрэгцээ резидент эмчийн сургалттай газар дээр нь танилцсан байна. Түүнчлэн Монгол улсын эрүүл мэндийн салбарын төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтын тогтолцооны шинэчлэлийг дэмжиж, өөрсдийн байгууллагын түвшинд төдийгүй нийт сургалт эрхлэгч байгууллагууд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа.
Тайлан сонсох уулзалтад Эрүүл мэндийн яам, ЖАЙКА байгууллагын төслийн төлөөллөөс гадна Эрүүл мэндийн хөгжлийн төв, резидентийн болон төрөлжсөн мэргэшлийн сургалт эрхэлдэг нийт эмнэлэг, хувийн хэвшлийн анагаах ухааны сургуулийн төгсөлтийн дараах сургалт хариуцсан 30 гаруй мэргэжилтнүүд оролцон санал солилцож, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл