
Баян-Өлгий аймгийн хувьд 99000 гаруй хүн амтай, хамгийн холдоо 380 гаруй км-ийн алсад амьдрах иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Тиймээс автомашинтай болсоноор иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр болж буй юм. Харин аймгийн Зооноз өвчин судлалын үндэсний төвийн хувьд байгалийн голомтот халдварт өвчнийг илрүүлэх, тархалтыг зогсоох, шаардлагатай арга хэмжээ авах үед автомашины асуудал тулгамддаг байсан бол ийнхүү Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр энэхүү асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм.
