“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр боллоо. Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм.3 дахь жилдээ хэрэгжиж буй төслийн хүрээнд 13000 гаруй хүн халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдсан бөгөөд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт/-ийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулаад байна.


Төслийн нээлтийн үйл ажиллагааг ЭМЯ, ДЭМБ, Олон улсын түншлэгч байгууллага, НЭМГ, аймгийн ЭМГ, АШУҮИС-ийн АУС-ын Өрхийн анагаах ухааны тэнхим, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, төсөл хэрэгжих нэгжийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Нээлтийн үеэр ДЭМБ суурийн төлөөлөгч Сергей Диордица, Солонгосын КОЙКА-ийн зөвлөх профессор Чой нар үг хэлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад амжилт хүслээ.

- Зөөврийн ЭКГ,
- зөөврийн ЭХО,
- Даралт хэмжигч аппарат,
- цусан дахь сахар, холестерин хэмжигч
- зөөврийн биеийн өндөр, жин хэмжигч
- Samsung tablet
- iPad
- Зөөврийн компьютер,
- ДОХ, тэмбүү, хепатит Б, С, хеликобактерийг тодорхойлох хурдавчилсан оношлуурууд, бусад ашиглагдах хэрэгслүүд багтаж байна









