Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төвийн бүсийн аймгуудын сургалт Өвөрхангай аймагт боллоо


Эрүүл мэндийн даатгалын, eрөнхий газраас Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөдөө орон нутагт бүсчилсэн сургалтууд зохион байгуулж байна.
      Эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийн бодлого, салбарын үйл ажиллагааг хууль эрхзүйн хүрээнд зохион байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн даатгалын талаар тусгагдсан зорилтуудын хэрэгжилтийг орон нутагт сурталчилах, тайлагнах эрүүл мэндийн даатгалын салбарын 2018 оны үйл ажиллагааны чиглэл, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журмын танилцуулгыг хийж, нэгдсэн мэдээлэл, зөвлөмж, чиглэлээр хангах зорилгоор бүсийн сургалтыг  зохион байгуулж байгаа юм.
     Сургалт наран ургах зүгээс эхэлж Дорнод аймагт зүүн бүсийн сургалт болж өнгөрсөн бөгөөд одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төвийн бүсийн сургалт болж байна.
      Уг сургалтанд Өвөрхангай,Архангай,Баянхонгор,Говь-Алтай аймгийн орон нутгийн захиргааны болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага,нийгмийн даатгалын хэлтсийн  удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүд, эрүүл мэндийн тасгийн дарга, байцаагч  зэрэг 60 гаруй хүн оролцож байна.

       Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг уг сургалтанд оролцож Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал,цаашдын чиг хандлага,цахим системийн талаар мэдээлэл хийж, оролцогчдын санал бодлыг сонсон нээлттэй хэлэлцүүлэг явууллаа.       
      Мөн эрүүл мэндийн даатгалын талаарх Эрүүл мэндийн яамны бодлого чиглэл, эрүүл мэндийн байгууллагуудын даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний  багц, нэр төрөл,хяналт хийх аргачлал,элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлууд,эрүүл мэндийн даатгалын цахим сүлжээний  талаар зэрэг сэдвүүдээр сургагч багш нар хичээл зааж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл