Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ


Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах TA 9386-MON төслийн нээлтийн уулзалт өнөөдөр боллоо
2017 онд Эрүүл мэндийн салбар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, батлагдсан Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг алсыг харсан урт хугацааны хөгжлийн чиглэл болгон мөрдөн ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хамтран 2019-2026 он хүртэл эрүүл мэндийн салбарын хөгжлийг чиглүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм.
Эрүүл мэндийн тусламжийг үйлчлүүлэгчид ээлтэй, тэгш, хүртээмжтэй болгох, анхан шатны тусламж, үйлчилгээг улам бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг шинэ түвшинд гаргаж эрүүл зан үйлийг иргэн бүрт хэвшүүлэх, эмнэлгийн засаглалыг сайжруулж, төвлөрлийг сааруулсан хагас бие даасан хэлбэрт шилжүүлэх замаар үйл ажиллагааг нь илүү үр дүнтэй болгох, эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгүй болгох зэрэг салбарт тулгамдаж байгаа олон чухал асуудлын шийдлийн боломжит хувилбарууд төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна.  
Төлөвлөгөөг боловсруулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, холбогдох бусад салбарын төлөөлөл, хамтран ажилладаг олон улсын байгууллагын мэргэжилтэн төлөөллийг оролцуулна. Мөн нийслэл, аймагт бүсчилсэн цуврал уулзалт хийж төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлснээр салбарын хамт олны өргөн хүрээний оролцоог хангана.
Энэхүү төсөлд санхүүгийн болон техникийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа байгууллагууд нь Японы Ядуурлыг Бууруулах Сан, Азийн Хөгжлийн банк юм.
 
 
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл