

Хурлаар хоолны хордлогот халдварын дэгдэлтийн тархварзүй, лаборатори, эмнэлзүйн тандалт судалгааны дүнг ярилцлаа. Үүнээс үзэхэд хоол үйлдвэрлэлийн технологийн болон хадгалалтын горим зөрчигдсөн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Иймээс цаашид нийтийн хоолны газруудад тавих хяналтыг сайжруулах, аюулгүй хоол хүнс бэлтгэх талаарх мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх чиглэл өглөө.