“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ВИРУСТ ХЕПАТИТИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ зохион байгууллаа. Сургалтад 21 аймгаас 4-5 хүн оролцсон бөгөөд тухайн аймгийн Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн дарга, нарийн бичиг, лабораторийн эрхлэгч, эмнэлзүйн эмгэг судлаач эмч-лабораторийн эмч, (бактерлогич, иммунологич), лабораторийн техникч 100 гаруй мэргэжилтнийг хамруулсан онол, практик хосолсон сургалт юм. Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ Хөтөлбөрийн өмнөх жилийн туршлага, сургамж, тайлан мэдээнээс үзэхэд хэрэгжилтэд орон нутгийн зохицуулагч, ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга болон илрүүлэг, оношилгоог гардан гүйцэтгэж буй лабораторийн эмч, мэргэжилтнүүд, сувилагч нарын үйл ажиллагаа ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь харагдаж байна.

Мөн хепатитын С вирусын ачаалал тоолох эрх бүхий лабораторуудыг ДЭМБ-ын аргачлалын дагуу ISO-15189 Олон Улсын стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэх хөтөлбөрийн дагуу ЭМЯ-ны ажлын хэсэг үнэлгээг хийж, вирусын ачаалал тоолж буй лабораторуудыг Олон Улсын гадаад хяналтад хамруулсан. Одоогийн байдлаар Олон улсын стандарт ISO-15189-ийн шаардлагыг ХӨСҮТ, ЦССҮТ, УХТЭ, УНТЭ, Оношмед, Гялс гэсэн 6 лабораторууд ханган, итгэмжлэгдэн ажиллаж байна. Цаашид эрүүл мэндийн салбарын үйлчилгээ үзүүлж буй бүхий л лабораториуд энэхүү ОУ-ын стандартыг ханган ажиллах шаардлагатай байна.








