Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн даатгалын цахим систем нутагших нөхцөл бүрджээ


Орхон аймгийн хувьд, өндөрлөг бүсэд байрлалтай учраас дулааны улиралд артерийн даралт ихсэх болон зүрх судасны өвчин зонхилдог байна. Тэр утгаараа эл төрлийн өвчний эмийн хэрэглээ хэд дахин нэмэгддэг аж. Зуны сар гарсаар панангин буюу зүрхний эм хамгийн ихээр хөнгөлөлттэй үнээр олгогдсон байна. Тодруулбал, 223010 хайрцаг борлуулагдсан нь тоон үзүүлэлтэд тэргүүлж байгаа юм. 
Тэгэхээр тус аймаг нь найман Өрхийн эрүүл мэндийн төв иргэдэд үйлчилж байна. ЭМЯ-ны ажлын хэсгийнхэн эдгээр төвийн үйл ажиллагаатай танилцаж, цахим систем болон эмч нарын жор бичилтийн өнөөгийн нөхцөл байдал болон даатгуулагчдын хүлээгдэл, чирэгдэл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа. Мөн Өрхийн эрүүл мэндийн удирдлагууд болон эмийн сангийн эрхлэгч, аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох ажилтнуудтай уулзалт зохион байгуулан санал бодлоо солилцон мэргэжил арга зүйгээр хангах чиглэлийг олголоо.
Энэ үеэр салбарын ажилтнууд цахим жорын сүлжээнд шилжсэн нь аль аль талдаа ажил хөнгөвчилсөн ололттой шийдэл болсон. Гэхдээ сайжруулах зүйл байгааг өөрсдийн ажлын туршлагаас улбаалан хэлж байлаа. Тухайлбал, иргэд мэдээлэл багатай байдгаас үүдэн сарын эхний өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд ачаалал үүсгэдэг байна. Учир нь хөнгөлөлттэй үнийн жорыг зөвхөн сарын эхний өдрүүдэд бичдэг гэсэн ойлголттой байдаг аж. Түүнчлэн эмийн сангийн санхүүжилт зорилтот бүлэгт хүрэлцдэггүйтэй холбоотой аж. Тиймээс ажлын хэсгийнхэн уг асуудалд зөвлөгөө, зааварчилгаа өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн дугаарлалт үүсгэхгүйн тулд Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар стандартаа барьж ажиллахыг үүрэгдлээ. Зүй нь тухайн өвчтөнийг журамд заасны дагуу 15 минутанд үзлэг хийж, оношоо тавьж, жороо бичих ёстойг анхааруулж байлаа. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын зүгээс иргэдийн дарааллыг хэрхэн багасгах талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, тухайн иргэнийг хөнгөлөлттэй үнээр олгох эмнээс нэг сар өнжөөд бүртгэх талаар хөндөж байв. Түүнчлэн холбогдох эмийн сангуудын санхүүжилтийг нэмвэл урт дараалал үүсэхгүй гэдгийг ч хэлж байлаа.
Мөн энэ үеэр ажлын хэсгийнхэн “Медипас” эмнэлгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал бодлоо солилцов. Түүнчлэн “Бамбай”, “Мөнхийн гэгээ”, “”Алтанзул”, “Отгонтэнгэр” гэх мэт хэд хэдэн эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох заавар зөвлөгөөг өгсөн юм. Тэгэхээр сар бүр үүсээд байгаа иргэдийн энэхүү замбараагүй дугаарлалтыг багасгах нэг алхам нь Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар буюу жор олгох эрх бүхий хүмүүст тухайн эмийн сангийн санхүүжилт дууссан, үгүй нь цахим хуудсанд ил тод, нээлттэй харагддаг болох програмыг нэвтрүүлэх явдал юм. Ингэснээр өрхийн эмч нар санхүүжилт нь дуусаагүй  эмийн санг иргэдэд зөвлөж, хаа хаанаа бухимдал, чирэгдэл үүсэхгүй байх болно гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолж байлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл