Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЗҮРХНИЙ ДУТАГДЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эмч мэргэжилтнүүд зүрхний архаг дутагдалтай иргэд, тэдний ар гэрийнхэнд зориулан “Зүрхний дутагдлын өдөрлөг”-ийг 2018 оны 6 сарын 4-нд зохион байгуулж, нийт 100 гаруй эмчлүүлэгч, иргэд, эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
 
Өдөрлөгийг нээж Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир үг хэлэв. 2 дахь жилдээ уламжлал болгон явуулж буй өдөрлөгөөр зүрхний архаг дутагдлын үеийн амьдарлын хэв маяг, хоол болон эмийн эмчилгээний талаар сургалт явуулж /”Зүрхний дутагдал гэж юу вэ?”, “Зүрхний дутагдалтай ч аз жаргалтай амьдрах нь”, “Зүрхний дутагдлын үеийн тогтмол эмчилгээний ач холбогдол”, “Зүрхний дутагдлын эмчилгээний шинэ боломжууд”, “Зүрх судасны өвчний үеийн хоол хүнс”, “Дасгал хөдөлгөөний ач тус”, “Өдөр тутамд та бидний анхаарах зүйлс зөвөлгөө”, “Эрүүл мэндийн даатгалын зөвлөгөө”, “Эмчлүүлэгч болон ар гэрийнхэнд зориулсан нэмэлт зөвлөгөө”/ зэрэг нийт 8 илтгэл тавьж, 3 төрлийн 200 гаруй гарын авлагыг тараав.

Холбоотой мэдээ, мэдээлэл