Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ” боллоо


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,  Эрүүл мэндийн яам, Эмгэг судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Хавдар судлалын үндэсний төв, Монголын эмгэг эд эс судлалын нийгэмлэг, Олон улсын эмгэг судлалын Монгол дахь хүрээлэн, Шинэ анагаах ухаан их сургууль хамтран “ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ”-ыг 2018 оны 06 дугаар сарын 7,8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Эрүүл мэндийн яамны Б зааланд  нээлтээ хийлээ.
Нээлтйн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭСҮТ-ийн захирал Г.Уянга, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн захирал Ж.Түвшинжаргал, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, Монголын эмгэг эд эс судлалын нийгэмлэгийн тэргүүн Ш.Энхтуяа, Олон улсын эмгэг судлалын Монгол дахь хүрээлэнгийн тэргүүн Х.Гэрэлээ, Шинэ анагаах ухаан их сургуулийн захирал М.Амбага нар оролцлоо.
“Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр”-ийн II шат 2018 оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд хурлын эхний өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 7-нд “Элэгний эмгэг судлал” сэдвийн хүрээнд,  2018 оны 6 дугаар сарын 8-нд “Элэгний бус эмгэг судлал” сэдвийг хамарч байгаагаараа онцлог юм.
Олон улсын хуралд БНСУ, ХБНГУ, ОХУ, Япон улсын эрдэмтэн профессорууд ирж, лекц унших бөгөөд Монгол улсаас Элэгний эмгэг судлалын чиглэлээр 2 илтгэл, элэгний бус эмгэг судлалын 1 илтгэл танилцуулагдана.
БНСУ-ын эмгэг судлаачдын нийгэмлэгтэй хамтран 2007 оноос “Монгол-Солонгосын” хамтарсан бага хурлыг арван удаа, ХБНГУ-ын Эмгэг судлалын хүрээлэнтэй хамтран 2009 оноос “Монгол-Герман” хамтарсан эмгэг судлал, шүүх эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээний хурлыг 7 удаа, Японы Гунма их сургуультай хамтран 2017 онд “Монгол-Японы хамтарсан эсийн эмгэг судлалын анхдугаар сургалт, семинар”-ыг зохион байгуулж, эмгэг судлаач эмч, эсийн эмгэг судлаач эмч, био-анагаах эс судлаач, эд, эсийн лабораторийн техникч, шүүхийн шинжээч эмч, анагаахын их, дээд сургуулийн багш судлаач,  Элэг, тархи мэдрэл, урологийн тасгийн эмч, судлаач, элэг, тархи мэдрэл, урологийн чиглэлийн судлаач, оюутан, элэг шилжүүлэх суулгах тасгийн эмч, халдвар судлалын эмч, судлаач, хавдар судлалын эмч, судлаач нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, олон улсын туршлагыг судлах, Монгол улсад нутагшуулахад дэмжлэг үзүүлэн хамран ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл