Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭМНЭЛГИЙН ДЭМЖИН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЛАГСДЫН НЭРЭМЖИТ САР” ЭХЭЛЛЭЭ


Улсын гуравдугаар төв эмнэлэг нь сар бүрийг иргэд, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажиллагсдад зориулсан зорилтот сар болгон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлдэг уламжлалтай.
        Тэгвэл энэ 6 дугаар сарыг “Олон улсын төрийн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг тохиолдуулан тус эмнэлгийн Мэдээлэл технологийн алба, Инженер техникийн алба, Эмчилгээний хоол үйлдвэрлийн алба, Эмнэлгийн соёл үйлчилгээний алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэгдсэн тасгийн хамт олны нэрэмжит буюу “Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний ажиллагсдын нэрэмжит сарын аян”-ыг “Бүтээлч хандлагыг төлөвшүүлцгээе” уриан дор хоёр дахь жилдээ зарлан төлөвлөгөөт ажлуудыг тусган хэрэгжүүлж байна.
        Энэхүү сарын аяны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар 04-ны өдөр болсон бөгөөд тус сарын хүрээнд холбогдох тасаг, албадын ажилчдын дунд “Ажилтны сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь” сургалт, эмнэлгийн гадаад, дотоод орчны тохижилт үйлчилгээний ажлууд, зорилтот сайн үйлсийн өдөрлөг, ажилчдад чиглэсэн эрүүл зөв хооллолтын жижиг бүлгийн сургалт, ус, цахилгааны хэмнэлт гаргах чиглэлийн олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл