ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “АРГАЛЬХҮҮ” төслийнхөө нээлтийн өдөрлөгийг Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “БУСДЫГ ОЙЛГОЁ-ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ” уриатайгаар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав. УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлийн санаачлагаар энэ хичээлийн жилээс “Эрүүл мэндийн хичээл” -ийг ЕБС-д оруулахаар болсон билээ. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болох Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн амд олгох зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулав. Аргальхүү үйл ажиллагааг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р. Оюунханд нээж үг хэлэв. СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн, 1000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний эцэг эх, ард иргэд энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо.

Өдөрлөгөөр “АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ?” ” комик цуврал номыг эхний 200 хүүхдэд үнэгүй тараах, 300 хүүхдэд бэлэг өгөх, Voice of Mongolia”-д оролцож олонд танигдсан дуучдын концерт үзүүлэх, хөгжөөнт тоглоом тоглуулах, “FACE-ART” үйл ажиллагаа явуулах, “Flash mob” үзүүлбэр үзүүлэх, хүүхдийн сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн үнэгүй үзлэг, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.
.png)







