
6 дугаар сарын 1-нд Орхон аймгийн Эмпати сургуульд 77 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс 47 хүн эмнэлэгт эмчлэгдэж, биеийн байдал сайжирч байна. 84 хүний сорьцод 21 хүнээс Sh.flexneri илэрсэн. Судалгаагаар хордлого үүсгэсэн байж болзошгүй хоол нь пирошки 60 хувь, кимбаб 55 хувь, тарвас 50 хувийн магадлалтай байна.
Хүүхдийн байгууллагад хоолны хордлого голомтлон гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байна.

зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.
.png)
