
Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн нярайн эмч, хүүхдийн эмч, ТСА-ны эмч, мэргэжилтэн нараас бүрдсэн баг Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа, аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, ЭМГ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс сэргийлэх ард иргэдэд чиглэсэн сурталчилгааны материал, гарын авлагыг хүлээлгэн өгөв.
.jpg)
ЭХЭМҮТ-ийн СМТ-ийн эрхлэгч Б.Одмаа “Эрүүл мэндийн үзүүлэлт, тодорхойлолт”, “ЭМС-ын А/207 тоот тушаал”, ТСА-ны эмч Т.Номиндэлгэр “5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, “Эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, НСТ-ийн эрхлэгч Х.Энхжаргал “Амьсгал дутлын хамшинжийн шалтгаан, эмнэлзүй” гэсэн сэдвээр сургалт хийж, ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасгийн эрхлэгч Х.Энхжаргал сургалтын явцад сумдын эх баригч нарт нярайн сэхээн амьдруулалтын дадлага хийлгэж, АНЭ-ийн нярай, хүүхдийн эмч нарт амьсгалын аппаратын тохиргооны талаар зөвлөгөө өгч ажиллав. Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа