Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХАРВАРДЫН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН T2T ХӨТӨЛБӨРТ МОНГОЛ ЭМЧ, БАГШ АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА


Харвардын анагаах ухааны их сургуулийн багш нарын чадавхийг дээшлүүлэх T2T /Training to Teachers/ хөтөлбөр өнгөрсөн оноос эхлэн Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн.
Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан уг хөтөлбөр нь есөн сарын турш үргэлжилж өнөөдөр тус хөтөлбөрт шалгарч суралцсан 87 эмч, эрдэмтэн, багш нар амжилттай төгсөж, Харвардын анагаах ухааны их сургуулийн сертификатыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гардаж авлаа. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцон төгсөгчдөд баяр хүргэлээ.
 
Харвардын анагаах ухааны их сургуулийн энэхүү хөтөлбөрийн дагуу анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын эрдэмтэн, багш нарт клиникийн судалгаа, клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барилыг тэнхимийн болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр явуулсан юм.
Мөн энэхүү хөтөлбөр нь Харвардын Анагаахын Ухааны Их Сургууль дээр хэрэглэгдэж буй заах арга зүйн орчин үеийн техник, Харвардын анагаахын их сургуулийн кэйс болон оролцоон дээр суурилсан, багаар ажиллах чадварыг сайжруулдгаараа онцлогтой.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл