Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Тамхи ба татвар” сэдэвт уралдааны шилдэгүүд тодорлоо


Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал нь тамхидалт юм. Монгол улс тамхины хэрэглээ өндөр орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна.
Тамхинд ноогдох онцгой албан татварыг нэмэгдүүлж, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор ДЭМБ, ЭМЯ, НЭМҮТ хамтран 2018 оны Дэлхийн тамхигүй өдрийг угтан Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлч уран бүтээлчдийн дунд “Тамхи ба татвар” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 5 сарын 1 нээс 5 сарын 21-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уралдаанд нийт 26 бүтээл ирснээс нэвтрүүлгийн төрлөөр 7, нийтлэл бичлэгийн төрлөөр 19 бүтээл ирсэн. Эдгээрээс шүүгчдийн саналаар төрөл тус бүрээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулж, өнөөдөр шагналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулж баяр хүргэлээ.
 Тэрээр хэлэхдээ сэтгүүлчдийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр дамжуулан олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад энэхүү уралдааны гол зорилго оршиж байсан. Уралдаанд идвэхитэй оролцсон нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн нийтлэлээр тохимол хийж, олон нийтийн хүртээл болгож байгаа гэлээ.
 
Нэвтрүүлгийн төрөлд:
I байр  - Сэтгүүлч М.Мөнгөнчимэг ETV
II байр - Найруулагч Б.Балжинням Студи
III байр - Сэтгүүлч Б.Цэрэнлхэм UBS-телевиз
Нийтлэлийн төрөлд:
            I байр  - Сэтгүүлч Б.Сонинбаяр Үндэстний тойм сонин
            II байр - Сэтгүүлч С.Юмсүрэн Монголын үнэн сонин
            III байр - Сэтгүүлч Б.Даариймаа Nam.mn сайт






 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл