Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ


2018 ОНЫ 4 ДҮГЭЭР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ
 
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 9 байгууллага /УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, НЭМГ, УАУТ,  ГССҮТ/ мэдээ ирүүлсэн.
 
Нэг.  Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн амбулаторийн  үзлэгийн хүлээгдэл:
2018 оны 4 дүгээр  сард  хүлээгдлийн мэдээ ирүүлсэн байгууллагуудаас  УНТЭ,  УХТЭ-ийн  амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан  бол  УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн амбулаторийн кабинетүүдэд хүлээгдэл  буурсан ба тусламж үйлчилгээг өдөрт нь үзүүлсэн байна. (Дүрслэл 1)
 
УНТЭ-ийн  амбулаторийн 16 кабинетэд нийт  409 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдэж өмнөх сарын хүлээгдлээс 42 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна. Үүнээс: Бөөрний кабинетэд 3 үйлчлүүлэгч, зүрх судасны кабинетэд 7 үйлчлүүлэгч, уушигны кабинетэд 2 үйлчлүүлэгч, мэс заслын кабинетэд 23 үйлчлүүлэгч, нүд судлал 7 үйлчлүүлэгч, нүдний даралтын кабинет 19 үйлчлүүлэгч, чих хамар хоолой 1 үйлчлүүлэгч, мэдрэл судлалын кабинетэд 55 үйлчлүүлэгч, булчирхайн кабинет 4 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй, урологийн кабинет 81  үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй,  хоол боловсруулах эрхтэн судлал 89 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй, эрүү нүүрний мэс засал 11 үйлчлүүлэгч, үений мэс засал 18 үйлчлүүлэгч, хэрх үе судлалын кабинет 88, цус судлалын кабинет 1 үйлчлүүлэгчийн хүлээгдэл тус бүр 1-6 хоногийн хугацаатай  хүлээгдэлд  бүртгэгджээ. 10 кабинет хүлээгдэлгүй ажиллаж байна.
 
УХТЭ-т нийт 10 кабинетэд 242 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна.   Амбулаторийн хүлээгдэл өнгөрсөн сард 12 кабинетэд нийт 242  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн бол 4 сард 10 кабинетэд 242 үйлчлүүлэгийн хүлээгдэл бүртгэгдсэн байна.
 Үүнд: бөөр судлалын кабинетэд 31, зүрх судасны  кабинетэд 54 үйлчлүүлэгч хүлээгдэл бүртгэгдсэн байна. Уушиг судлал 5 үйлчлүүлэгч 1-3 хоногийн хүлээгдэлтэй, мэдрэл судлал 40 үйлчлүүлэгч 1-2 хоногийн хүлээгдэлтэй,  нүдний кабинет 6 үйлчлүүлэгч 1-2 хоногийн хүлээгдэлтэй, чих хамар хоолой 3 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй, булчирхайн кабинет 48 үйлчлүүлэгч 1-3 хоногийн хүлээгдэлтэй, урологийн кабинет 3 хүн 1-2 хоногийн хүлээгдэлтэй, хоол боловсруулах эрхтэн судлал 51 үйлчлүүлэгч, нүдний кабинет 4 үйлчлүүлэгч, чих хамар хоолойн кабинетэд 3 үйлчлүүлэгч, булчирхай судлалын кабинетэд 35 үйлчлүүлэгч, тус тус хүлээж  үйлчлүүлсэн байна. 12 кабинетийн 253 үйлчлүүлэгч өдөртөө хүлээгдэлгүй үйлчлүүлсэн байна.
 
УГТЭ-т 2 кабинетэд 89 үйлчлүүлэгч хүлээгдэлд бүртгэгдсэн байна. Зүрх судасны кабинетэд 1-2 хоногийн хугацаанд 49 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн нь өмнөх сарын хүлээгдлээс 12 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн, мэдрэлийн кабинетэд 40 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй үйлчлүүлсэн байна. 14 кабинет хүлээгдэлгүй, өдөртөө үйлчлүүлсэн 482 үйлчлүүлэгч бүртгэгдсэн байна.
 
ХСҮТ-ийн амбулаторийн 11 кабинетэд нийт 88  үйлчлүүлэгч хүлээгдэлд бүртгэгдсэн нь өмнөх сарын хүлээгдлээс 6 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна. Үүнээс: элэг цөс нойр булчирхайн мэс засал 13 үйлчлүүлэгч, хими эмчилгээний кабинет 17 үйлчлүүлэгч,  цээжний хөндийн мэс засалд 14 үйлчлүүлэгч, эмэгтэйчүүдийн мэс заслын кабинетэд 15 үйлчлүүлэгч,  ерөнхий мэс заслын кабинет 7 үйлчлүүлэгч,  толгой хүзүүний мэс заслын кабинетэд 4,  туяа эмчилгээний кабинетэд 10 үйлчлүүлэгч, хөнгөвчлөх эмчилгээнд 3, ерөнхий хавдар судлалын кабинет 5 үйлчлүүлэгч, цусны кабинетэд 2 үйлчлүүлэгч  тус бүр 1-7 хоногийн  хугацаанд хүлээж үйлчлүүлжээ. Өдөртөө үйлчлүүлсэн 67 үйлчлүүлэгч бүртгэгдсэн байна. / ХСҮТ нь нийт 17 кабинетаар амбулаторийн үзлэг хийдэг. Үүнээс химийн эмчигээний 2 кабинет нь амбулаторит давтан үзлэг буюу хяналтын өвчтөнүүдийн үзлэг хийдэг бөгөөд амбулаторит анх удаа ирж буй үйлчлүүлэгчдэд 16 кабинетийн 16 их эмч үзлэг хийдэг. Амбулаторит хүлээгдэж буй үйлчлүүлэгчдийн тоо нь ХСҮТ-н амбулаторит анх удаа үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчдийн мэдээлэлд үндэслэн хүлээгдлийн мэдээг гаргалаа./

Дүрслэл 1.
 
Хоёр. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн оношлогооны кабинетийн хүлээгдэл:  
2018 оны 4 дүгээр  сард УНТЭ, УХТЭ, УГТЭ,  СЭМҮТ-ийн  оношлогооны  тасгуудад  хүлээгдэл бүртгэгдсэн байна. (Дүрслэл 2)  
 
УНТЭ-ийн  рентген 187 үйлчлүүлэгч 1-14 хоног хүлээгдэж байгаа нь өмнөх сарын хүлээгдлээс 119 үйлчлүүлэгчээр буурсан байна. Хэвлийн эхо 291 үйлчлүүлэгч 3-6 хоног хүлээгдэж байгаа нь өмнөх сарын хүлээгдлээс 168 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна. Зүрхний цахилгаан бичлэг 4 үйлчлүүлэгч 7-14 хоног хүлээж үйлчлүүлсэн байна. Тархины цахилгаан бичлэг хийлгэхээр 12 үйлчлүүлэгч 2 хоног хүлээж үйлчлүүлжээ. MRI шинжилгээ 4 үйлчлүүлэгч 3-6 хоног, захын судасны ЭХО 21 үйлчлүүлэгч 7-14 хоног, зүрхний ЭХО 1 хүн 1 хоног, сонсголын бичлэг 1 хүн 1 хоног тус тус  хүлээж үйлчлүүлсэн байна.
 
УХТЭ-т  рентген зураг авахуулахаар 71 үйлчлүүлэгч 1-14 хүлээгдэж байгаа нь өмнөх сарын хүлээгдлээс 14 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна. Хэвлийн эхо 59 үйлчлүүлэгч хүлээгдэж байгаа нь өмнөх сарын хүлээгдлээс 11 үйлчлүүлэгчээр буурсан, зүрхний цахилгаан бичлэг  хийлгэхээр 52 үйлчлүүлэгч хүлээгдэж байгаа нь өмнөх сарын хүлээгдлээс 22  үйлчлүүлэгчээр буурсан, дурангийн шинжилгээнд 26  үйлчлүүлэгч  1-6 хоног, тархины цахилгаан бичлэг 1 үйлчлүүлэгч 3 хоног, допплерографийн шинжилгээнд 18 үйлчлүүлэгч 1 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн   байна.
 
УГТЭ-т  допплерграфийн шинжилгээнд 6, зүрхний эход харуулахаар 6 үйлчлүүлэгч,  рентген 23  үйлчлүүлэгч, зүрхний цахилгаан бичлэг 66 үйлчлүүлэгч, хэвлийн ЭХО 57 үйлчлүүлэгч, тархины цахилгаан бичлэг 8 үйлчлүүлэгч тус бүр  1-2 хоногийн  хугацаанд хүлээж үйлчлүүлжээ.  
ХСҮТ-д анх удаа үзүүлэхээр дугаар авсан 243 үйлчлүүлэгчээс өдөртөө үйлчлүүлсэн 134 үйлчлүүлэгч, 1-7 хоногийн хүлээгдэлтэй 109 үйлчлүүлэгч байна. үүнд: бүдүүн шулуун гэдэсний дуран 2,  хэвлийн эход харуулахаар 76, уушигны дуран 1 үйлчлүүлэгч 1 хоног,  ходоодны дуран 27, тус бүр  1-14 хоногийн  хугацаанд хүлээж үйлчлүүлжээ. 
 
СЭМҮТ-ийн  эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийлгэхээр 249 үйлчлүүлэгч бүртгэгдсэний 121 өдөртөө, 52 үйлчлүүлэгч 1 хоног, 21 үйлчлүүлэгч 2 хоног, 39 үйлчлүүлэгч 3-6 хоног,  16 үйлчлүүлэгч 7-14 хоног  хүлээж үйлчлүүлсэн байна. (Дүрслэл 3)
 
Дүрслэл 2
                                           
Дүрслэл 3
 
 
Гурав. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн лабораторийн шинжилгээний хүлээгдэл:
 
2018 оны 4 дүгээр  сард УХТЭ, УГТЭ-т лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн. (Дүрслэл 4)  
 
    УХТЭ-т   лабораторийн нийт хүлээгдэл 525 үйлчлүүлэгч 1-2 хоногийн хүлээгдэлтэй байна. Үүнд: цусны ерөнхий шинжилгээ 54, шээсний ерөнхий шинжилгээ 49, биохимийн шинжилгээ 326, бактериологийн шинжилгээ 12, иммунологийн шинжилгээ 51, коагулаграммын шинжилгээ 23, ДОХ/сериологи 4, цитологи 6 үйлчлүүлэгч тус бүр  1-2 хоног хүлээж үйлчлүүлсэн байна. Өдөртөө үйлчлүүлсэн 421 үйлчлүүлэгч байна.
УГТЭ-т лабораторийн нийт хүлээгдэл 234 үйлчлүүлэгч 1-2 хоногийн хүлээгдэлтэй байна. Үүнд: цусны ерөнхий шинжилгээ 77, шээсний ерөнхий шинжилгээ хүлээгдэлгүй, биохимийн шинжилгээ 98 үйлчлүүлэгч, бактериологи 19, иммунологийн шинжилгээ 14, коагулаграммын шинжилгээ 22, серологи 4  үйлчлүүлэгч 1-2 хоног хүлээж үйлчлүүлсэн байна. Өдөртөө үйлчлүүлсэн 185  үйлчлүүлэгч байна.
ХСҮТ-д лабораторийн хүлээгдэлгүй байна.
 
Дүрслэл 4

Дөрөв. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  
2018 оны  4 дүгээр  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдлийг   УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, УАУТХ, СЭМҮТ бүртгэн мэдээлсэн.
УНТЭ-т 4-р сард нийт 5 үйлчлүүлэгч 1-6 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн байна. Үүнд: Зүрх судасны тасагт 2 үйлчлүүлэгч 1-3 хоног, дотоод шүүрлийн тасагт 3 үйлчлүүлэгч 3-6 хоног хүлээж үйлчлүүлсэн байна.
УХТЭ-т 4-р сард 212 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр 1-14 хүртэл хоногийн хугацаанд хүлээсэн байна. Үүнд: Бөөр судлалын  тасагт 16 үйлчлүүлэгч, зүрх  судасны тасаг 22  үйлчлүүлэгч, уушигны тасаг 11 үйлчлүүлэгч, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт 16 үйлчлүүлэгч,  мэс засал 104 үйлчлүүлэгч, мэдрэлийн тасагт 17 үйлчлүүлэгч, мэдрэлийн тасагт 17 үйлчлүүлэгч, уламжлалт эмчилгээний тасагт 21  үйлчлүүлэгч тус бүр 1-14 хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлсэн байна.
УГТЭ-т 4-р сард нийт 202 үйлчлүүлэгч  хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд бүртгэгдсэн  байна. Үүнээс: мэдрэлийн мэс засалд 55  үйлчлүүлэгч 1-30 хоног,   зүрх судасны  тасагт 17 үйлчлүүлэгч, бөөр  судлалын тасагт 14 үйлчлүүлэгч, уушигны тасагт 16 үйлчлүүлэгч, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт 12  үйлчлүүлэгч, мэдрэлийн тасаг 17 үйлчлүүлэгч   тус тус 1-14 хоног 1-30 хоногийн хугацаанд уламжлалтын тасагт 5 үйлчлүүлэгч 1-3 хоног,  чих хамар хоолойн тасагт 70 үйлчлүүлэгч 15-30 хоног тус тус хүлээж үйлчлүүсэн байна.
ЭХЭМҮТ-ийн  эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхээр 6  үйлчүүлэгч 1-6  хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлсэн.
ХСҮТ-д 4-р сард нийт 13 тасагт 234 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд бүртгэгдсэн байна. Үүнд: Туяа эмчилгээний тасагт 4 үйлчлүүлэгч 3-6 хоног, хими эмчилгээний тасагт 97 үйлчлүүлэгч 1-30 хоног, хөнгөвчлөх эмчилгээний тасагт 23 үйлчлүүлэгч 1 хоногоос 1 сар түүнээс  дээш хоног, ангиографийн тасагт 92 үйлчлүүлэгч  1-14 хоногийн хугацаанд  тус тус хүлээж үйлчлүүлсэн байна. Энэ нь химийн тасгаар үйлчлүүлдэг өвчтөн  14-21 хоногийн давтамжтай “товлолт” эмчилгээнд  хамрагддаг тул хүлээгдэлтэй харагдаж байна. Ангиографийн тасаг нь өдөрт дунджаар 10 өвчтөнд ажилбар хийдэг ба тус тасгийн дундаж ор хоног 1.6 тул ажилбар хийлгэхээр хүлээж буй өвчтөний тоо их байна.
УАУТХ-д уламжлалт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэхээр 1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа 6 үйлчлүүлэгч, 7-14 хоног 87 үйлчлүүлэгч, 15-30   хоногийн хугацаанд160 үйлчлүүлэгч буюу нийт 253  үйлчлүүлэгч хүлээгдэлд  бүртгэгдсэн байна.
СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасагт хэвтэн эмчлүүлэхээр  1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа  24 үйлчлүүлэгч, 81 үйлчлүүлэгч    3-6 хоног, 85 үйлчлүүлэгч 7-14 хоног,  93 үйлчлүүлэгч 15-30   хоногийн хугацаанд  нийт 283  үйлчлүүлэгч хүлээгдэлд  бүртгэгдсэн байна. (Дүрслэл 5)
Дүрслэл 5

Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  
НЭМГ-ын харъяа 8 эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх  тасагт хүлээгдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл Чингэлтэй дүүргийн дотор, Налайх дүүргийн дотор, Сонгинохайрхан дүүргийн дотор, БГДЭМТ-ийн мэдрэл,  ХУД-ийн ЭМТ-ийн дотор, Наркологийн төв  тус бүр  15-30  хоногийн хүлээгдэлтэй  үйлчилсэн байна. (Хүснэгт 1)
Хүснэгт 1
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын
2018 оны 4 сарын хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн мэдээ
Үзлэгийн кабинетын нэр  Үзүүлэлт СХД ЭМТ ХУД ЭМТ ЧД ЭМТ НД ЭМТ БН ЭМТ БГД ЭМТ БЗД НЭ СБД НЭ ХУД НЭ СХД НЭ Наркологийн  эмнэлэг
4 сар
1 Мэдрэл Ор хүлээж байгаа  өвчтний тоо 73 12 3 18 29 70 0 0 0 0 0
1-3 хоног     3 4   5          
3-6 хоног 28 7   4 8 11          
7-14хоног 32 5   10 5 38          
15-30 хоног 5       16 16          
1 сараас  дээш 8                    
2 Дотор Ор хүлээж байгаа  өвчтний тоо 189 46 99 65 12 76 6 0 0 0 0
1-3 хоног 1 16 43 9     4        
3-6 хоног   13 28 7 6 3 2        
7-14хоног 8 17 17 20 6 20          
15-30 хоног 145   11 29   53          
1 сараас  дээш 35                    
4 Ахмадын  эмнэлэг Ор хүлээж байгаа  өвчтний тоо 58 0 0 0 0 32 0 0 0 0 0
1-3 хоног           12          
3-6 хоног 28         10          
7-14хоног 27         10          
15-30 хоног 3                    
1 сараас  дээш                      
5 Уламжлалт Ор хүлээж байгаа  өвчтний тоо 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
1-3 хоног                      
3-6 хоног                      
7-14хоног                      
15-30 хоног                      
1 сараас  дээш                      
  Үзлэгийн кабинетын нэр  4 сар
 
 
 
6
 
 
 
 
 
Хавдар Ор хүлээж байгаа  өвчтний тоо 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
1-3 хоног                      
3-6 хоног                      
7-14хоног                      
15-30 хоног                      
1 сараас  дээш                      
7 Нарколог-ийн тусламж үйлчилгээ Ор хүлээж байгаа  өвчтний тоо 0 0 0 0 0 0 0 0 0 0 162
1-3 хоног                     25
3-6 хоног                     72
7-14хоног                     42
15-30 хоног                     15
1 сараас  дээш                     8
 
Тайлбар: 0-утга нь мэдээ өгөөгүй биш хүлээгдэлгүй байгааг илэрхийлж байгаа болно.
                             
 
Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  4 дүгээр  сард  21416  дуудлага бүртгэгдсэний   40.3 %-ийг 0-20 минутад, 22.2 %-ийг 21-40 минутад, 21.3 %-ийг 41-60 минутад, 16.2 %-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна. (Хүснэгт 2)
 
Хүснэгт 2
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн тусламж үйлчилгээний
2018 оны 2-4 сарын хүлээгдлийн мэдээ 
Үзүүлэлт 2 сар 3 сар 4 сар
Дуудлагын тоо Хувь Дуудлагын тоо Хувь Дуудлагын тоо Хувь
1 Нийт дуудлага 23553 100% 25567 100% 21416 100%
2 Хүлээгдлийн минут 0-20 минут 7949 8850 8850 34.6% 8637 40.3%
3 21-40 минут 7603 8637 8637 33.8% 4756 22.2%
4 41-60  минут 4310 4870 4870 19.0% 4550 21.3%
5 1 цагаас дээш 3691 3210 3210 12.6% 3473 16.2%
 
    
Дүрслэл 6
 
Дүрслэл 7



 

Холбоотой мэдээ, мэдээлэл