Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай /ТИКА/ хамтарсан “Нярайн сэхээн амьдруулалт, тусламж үйлчилгээ” сургалт Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд эхэллээ.Сургалтаар нярайн болон дутуу нярайн сэхээн амьдруулалт, нярайн шарлалт, шинэ төрсөн нярайд хийгдэх эрт илрүүлгийн шинжилгээ зэрэг сэдвүүдээр онол, дадлагатай сургалтыг зохион байгуулж байгаа ба сургагч багшаар Турк улсын Стамбул хотын Анагаахын Их Сургуулийн багш, олон улсын сургагчDr.Ширин Гүвэн, Dr.Дэмэт ОУЗ, Dr. Махмут Жошкун нар ажиллаж байна.







