Энэхүү санамж бичгийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Шинжлэх Ухааны Академийн хоорондын хамтын ажиллагааг шинжлэх ухааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид болон судалгаа, шинжилгээний чанар, өгөөжийг дээшлүүлэх, анагаахын шинжлэх ухаан, технологийн тулгамдсан асуудлуудыг судалж, шаардлагатай бодлого, шийдвэрийг хамтран боловсруулах, мэдлэгт суурилсан шинжлэх ухааны нотолгоогоор хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгой юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үерээ хэлсэн үгэндээ дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг нэг талаас, шинжлэх ухаан, технологийн ололтыг хэрхэн үр ашигтай ашиглаж байгаагаар, нөгөө талаас мэдлэгт суурилсан хөгжлийн чиг хандлагад түшиглэн, техник, технологийг үйлдвэрлэлийн практикт хэрхэн оновчтой нэвтрүүлж байгаагаар нь тодорхойлдог билээ.
Ингээд бидний хамтын ажиллагаа улам бүр батжин, бэхжиж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо талууд амжилттай хэрэгжүүлэн, салбарын өмнө тулгамдсан шинжлэх ухаан, судалгаа шинжилгээтэй холбоотой бүхий л асуудлыг судалж, шаардлагатай бодлого, шийдвэрийг боловсруулан хамтран ажиллаж зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.