Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэмжих хяналтын баг Өвөрхангай аймагт ажиллав


ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд ”ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь үндэсний түвшинд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана” хэмээн заасан байдаг. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт эх, хүүхэд, НҮЭМ-ийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны материал, гарын авлага хийж, гарын авлагыг олон нийтийн болон нийгмийн харилцааны сувгаар хүргэх; Эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, үнэлгээний нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг албан тоотоор эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдсэн байнахэмээн заасан.
Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 6-р сарын 23-26-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-н Тандалт судалгааны албаны их эмч Т. Энхтуяа, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмгэг  судлалын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ч.Мөнхбаяр, хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Эрдэнэбаатар нар Өвөрхангай аймагт ажиллалаа.
Хариу арга хэмжээ, дэмжлэг хяналтын багийхан Өвөрхангай  аймгийн ЭМГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Н.Оюунтуяа, эмнэлгийн тусламж үйчилгээний хэлтсийн дарга Ю.Ичинноров, хүүхдийн мэргэжилтэн           Я.Жаргал нартай уулзаж дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс сэргийлэх ард иргэдэд чиглэсэн сурталчилгааны материал, гарын авлагыг гардуулсан.
Бид тус аймгийн 2017 он, 2018 оны эхний 4 сарын байдлаарх 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлт, эхийн ноцтой хүндрэлийн өвчний түүхэнд судалгаа хийж, илэрсэн асуудалд дүгнэлт өгч, зөвлөмжийг ЭМГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Н. Оюунтуяа, эмнэлгийн тусламж үйчилгээний хэлтсийн дарга Ю.Ичинноров, хүүхдийн мэргэжилтэн Я.Жаргал, Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон сумын ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч нарт танилцууллаа. Мөн ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж,  дүн шинжилгээг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
Түүнчлэн БОЭТ, СЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч, эх баригч нарыг оролцуулан “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, “Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийн өнөөгийн байдал” сэдвээр танилцуулга хийж, “Эх барихын үжил”, “Эх барихын цус алдалт”, “Ихэс шигдэлт’, “Mанас таталтын урьдал, манас таталт”, “Нярайн сэхээн амьдруулалтын зарчим”, “Хүүхдийн амилуулах суурь тусламж”, “Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж” зэрэг сэдэвт  сургалтуудыг  хийлээ.
 
           
Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон Өвөрхангай аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл