

.jpg)
2018 оны 5-р сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн ЭМГ-аас зохион байгуулсан “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжье” сэдэвт өдөрлөгийн хүрээнд хийгдсэн “Сайн аав, ээжийн сургалт”-д оролцсон эцэг эхчүүдэд ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг “Өсвөр насны хүүхдийн өсөлт, хөгжил” сэдвээр, ”Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чадавхижуулах” сургалтанд оролцогч СЭМТ, ӨЭМТ-ийн эмч, эх баригч нарт ТСА-ны ажилтан Б.Болорцэцэг “ЭХЭМҮТ-ийн ТСА-ны үйл ажиллагаа, төвийн сайтад байршуулсан мэдээ, мэдээллийг өөрсдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хэрэглэх талаар, мөн 2018 оны эхний 4 сарын байдлаарх эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн талаарх танилцуулгыг хийлээ. Сэдэвчилсэн уулзалт бүрийн оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгч улмаар эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлт, болзошүй осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр ТСА-наас бэлтгэсэн 12 нэр төрлийн 150 гаруй сурталчилгааны материалыг иргэд, эмнэлгийн мэргэжилтэн нарт түгээлээ.
ЭХЭМҮТ-ийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн тэргүүлэх зэргийн эмч Л.Дашиймаа гидронефроз, бөөрний үрэвсэлтэй хүүхдийн эмчилгээний асуудлыг орон нутагт эхний ээлжинд шийдэх талаар зөвлөн, хүүхдийн тасагт хэвтүүлж, эмчилгээг эхлүүлэв.
Өмнөговь аймгийн ЭМГ, БОЭТ, СЭМТ, ӨЭМТ-ийн эмч мэргэжилтэн нарт эмч Ц.Отгонцэцэг тус аймгийн 2013-2017 оны “Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийн байдал”, “Амьгүй төрөлт”, “Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл” сэдвээр танилцуулга хийж, эмч Л.Дашиймаа “Пиелонефритийн үеийн антибиотик эмчилгээний зохистой хэрэглээ” сэдвээр хичээл заав.
ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг, ажилтан Б.Болорцэцэг нар ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдал, эх, нярайн эндэгдэл, амьгүй төрөлт, эхийн ноцтой хүндрэлийн тандалтын тогтолцооны мэдээлэлд эмнэлзүйн үнэлгээ хийж дүгнэлтийг ЭМГ-ын ХШҮМХ-ийн дарга Б.Мидэрсүрэн, БОЭТ-ийн захирал Я.Болдбаатар, ЭЭОД Д.Түвшинзул, чанарын албаны дарга Ц.Мөнхцэцэг, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжилтэн Мөнхбат, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ө.Батцэцэг, хүүхдийн мэргэжилтэн Оюундүү, хүүхдийн эмч Г.Амар, С.Насантогтох, нярайн эмч С.Алтанцэцэг, Э.Ренчин статистикч Б.Баярмаа, Н.Хүүхэнхүү нарт танилцууллаа. Цаашид эх, нярайн өвчлөлийн хүндрэлтэй тохиолдолд хариу арга хэмжээг төлөвлөх, шуурхай арга хэмжээг авах зорилго бүхий эмнэлзүйн багийн ажлыг эрчимжүүлэх, нярай, хүүхдийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлийн тохиолдлын хэлэлцүүлгийг чанаржуулах, тухайн тохиолдолд тулгарсан оношлогоо, эмчилгээний бэрхшээл юунаас болсныг илрүүлэн, алдааг дахин давтахгүйн тулд уг тохиолдолд гарсан алдаа, сургамжинд үндэслэгдсэн оновчтой шийдвэрийг гаргахад анхаарах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Түүнчлэн хүчил шүлтийн тэнцвэр зэрэг үзүүлэлтүүд, бактериологи, коагулограмын шинжилгээг цаашид хийх асуудлыг орон нутгийн түвшинд шийдүүлэх саналыг орууллаа.
Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон Өмнөговь аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.