Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эмнэлгүүдэд ургийн зүрхний бичлэгийн аппарат хүлээлгэн өглөө


Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн 473 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж /Ургийн зүрхний бичлэгийн аппарат/-ийг хүлээлгэн өгөх ёслол ЭМЯ-ны хурлын А танхимд боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ийнхүү буцалтгүй тусламжийг олгож байна.
Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар 13 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 3 төрөх эмнэлэг, ЭХЭМҮТ-д нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, сургалт зохион байгуулах юм. Төслийн үр дүнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.
Ургийн зүрхний бичлэгийн аппаратыг Говь-Алтай, Дундговь, Завхан /Улиастай, Тосонцэнгэл/, Орхон, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод аймагт тус бүр нэг, Булган, Баянхонгорт тус бүр хоёр, нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад тус бүр дөрөв, ЭХЭМҮТ-д тавыг олгож байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл