
Зөвлөгөөнд урилгаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, АШУҮИС-ын Хүүхдийн анагаахын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор Д.Агиймаа болон эмч, багш, мэргэжилтнүүд, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудын хүүхэд нярайн эмч сувилагч нарын төлөөлөл болон Дорноговь аймгийн төр хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хүүхэд, нярайн эмч, сувилагчид, өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нарын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Энэхүү сургалтын үр дүн нь хүүхдийн түүн дотроо нярайн эрт үеийн эндэгдлийг бууруулах, нярайн сурьфактант эмчилгээг нэвтрүүлэх зэрэг олон чухал асуудлыг зөвлөлдснөөрөө ач холбогдолтой юм. Цаашид уг зөвлөгөөнийг говийн бүсийн хэмжээнд 2-3 жилд нэг удаа зохион байгуулж үр дүнг тооцон ажиллахаар боллоо.